Ипотекийн зээл дахиад гацаанд орлоо. Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг үндэслэн арилжааны банкууд энэхүү зээлийг зогсоож байсан нь саяхан. Үүнээс болоод УИХ-аас ипотекийн зээлийн хүү найм хувьтай байсныг таван хувь болгож буруулахаар шийдвэрлэж, олон хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруулж эхлээд байлаа. Цагаан сараас өмнө үүнийгээ бүрэн шийднэ гэж байсан боловч харин амжаагүй байв.
Ер нь ипотекийн зээлийн хүүг бага байлгах тусмаа иргэдэд ашигтай. Гэвч мөнгө хүүлэх сонирхолдоо улайрсан банкуудад энэ нь тун халгаатай. Банкуудаас гадна Монголын ипотекийн корпорацийн хувьд бүр ч хүнд байдалд орж мэдэх ажээ. Тус корпорацийг байгуулсан нь орон сууцанд орж буй иргэдийн зээлийн хүүг өндөр байлгахаас аргагүйд хүргэдэг талаар эдийн засагчид сүүлийн үед хүчтэй шүүмжилж байна. Ер нь яаж ч бодсон тэдний зөв бололтой. Учир нь энэ байгууллага бол зөвхөн худалдан авагч, банк, барилгын компаниудын дунд зуучлагчийн үүрэгтэйгээр ажиллаад замаас нь мөнгө сааж суудаг газар гэвэл хатуудахгүй байх.
Ийм байгууллагыг татан булгаад иргэд шууд банкуудтай харилцаж байраа урт хугацааны зээлээр авдаг болвол ипотекийн зээлийн хүү тав биш бүр гурван хувь болж навсайтлаа буурна гэдгийг эдийн засагчид тоолоод байгаа юм. Тэгэхгүй бол Монголын ипотекийн корпораци нь жил бүр 40-50 тэрбумын ашгийг тийнхүү дундаас нь хүртэхийн тулд зээлийн хүүг найман хувьд яс бариад иргэдийг улам туйлдуулах ажээ.
Гэвч ийм тооцоог УИХ-ын зарим гишүүд хүлээн авч ажил хэрэг болгохгүй байгаа нь гайхалтай. Тэгвэл одоо тэрхүү таван хувийн хүүтэй болгоно гэсэн нь бас будаа болох шинжтэй болжээ. Саяхан Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон “Банкууд зээлийн хүүгээ бууруулах ямар ч боломжгүй” гэж мэдэгдлээ. Гэтэл сар гаруйн өмнө тус холбооныхон УИХ-ын дарга З.Энхболдын тэрхүү ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох саналыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан юм. Харин одоо тэд “Чадахгүй” гээд муухай царайлж байна. Уг нь шинээр байр худалдаж авах иргэд маань ирэх дөрөвдүгээр сараас таван хувийн хүү нь бүрэн цэгцэрч, тун таатай нөхцөл бүрдэнэ гэсэн найдлага тавиад хүлээж байлаа. Харамсалтай нь З.Энхболдын хэлсэн үг тийнхүү банкуудын муухай царайлснаас болоод хулдаа болох нь бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна