Улс төр хүн болгоны татаад орчихдог амархан хаалга биш. Харамсалтай нь, хүн болгон л улс төрийг сонирхох болж. Улс төрийг чи оролдохгүй бол улс төр чамайг оролдоно гэдэг үгнээс болсон уу улс төр руу залуучууд, ялангуяа урлагийнхан ихээр хошуурах болсон. Сүүлийн үед “Урлагаас Л.Гүндалайгаа танай авбал улс төрөөс манайх Нарагаа авна” гэсэн хошин яриа ч дэлгэрээд байгаа. Ганцхан Нара ч улс төр хүч үзэх гээд байгаа юм биш л дээ. Урлагийнхан улс төр рүү “хадуурдаг” болоод удаж буй. С.Жавхлан, Хаянаа гээд нэрлэвэл улс төрийг сонирхогчид урлаг олон бий. Хамгийн сүүлд гэхэд дуучин Б.Амархүү хүртэл МАН-ын үнэмлэхийг “Эх орончдын өдөр”-өөр гардаж авлаа.
Хэрэв нийгмээ өөрчлөхийг хүсвэл уран бүтээлээрээ, дуу хоолойгоороо уриалж болно. Жишээ нь, С.Цогтсайханы “Хонхны дуу” байна. Харин хамар амаараа гуншигнаж, хаа нэг тоглолт хийхдээ “ам барьчихдаг” урлагийнхан улс төрийн сонирхоод байгаа нь мөнгө олоход амархан гэж бодоод байна уу, мөрөөдлөө гүйцээх талбар гэж хараад байна уу. Л.Гүндалай хүртэл нэг клип хийгээд зохиолын дуучдыг хол хаяж байхад урлагтийнхны энэ менежмент зөв ч юм биш. Урлагийн сүүл явснаас улс төрийн од болох арга зам байнаа байна. Харин улс төрийн нохойд барьдаг мод болж явснаас урлагийн од бол гэж Л.Эрдэнэчимэг, Л.Гүндалай, Л.Амгалан зэрэг Монголын улстөрчдөд зөвлөхөд буруудахгүй шинжтэй.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна