“Universe Best Songs” наадам Монголын рок, поп ертөнцөд олон арван өнгө төрх, шинэ уран бүтээлчдийг төрөн гаргасан байдаг. Тэдний дундаас цойлж гарч ирэн, уран бүтээлээ зогсолтгүй туурвисан уран бүтээлч бол дуучин С.Хишигжаргал юм.
Түүний хувьд тус наадамд орсон цагаасаа хойш урлаг руу эргэлт буцалтгүйгээр орсон бөгөөд тиймдээ ч өнгөрсөн нэгдүгээр сард шинэ он гаруут өөрийн гэсэн анхны бие даасан цомгоо өлгийдөн авсан юм. Тэрээр энэ удаад “Монгол дуу дэлхийд” уралдаанд оролцогчдын гала тоглолт дээр ийнхүү Мэрилин Монрог санагдуулам буржгар шар үсээр гоёж ирсэн юм. Тэрээр дэлхийн алдарт одтой адилхан биш байна гэж үү.
Сонирхуулахад, С.Хишигжаргалын анхны бие даасан цомог нь “I am ... Khishigee” нэртэйгээр гарсан бөгөөд нэрний гурван цэг нь өөрийгөө энэ цаг мөчөөс эхлэн илүү хүчтэйгээр танилцуулж, илэрхийлж, тодорхойлох болно гэсэн утгыг агуулжээ. Залуу уран бүтээлчийн шинэхэн цомогт дуучны гурван жилийн хөдөлмөрийн үр дүн шингэсэн гэж хэлж болно.
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо