"Нарантуул" Олон Улсын худалдааны төвд өнөөдөр үүрээр гал гарсан билээ. Тодруулбал, гал шөнийн 03:00 цагийн үед тус захын бөс, барааны хэсэгт гарсан. Үүрийн 05:00 цагийн үед Онцгой байдлын албаныхан галыг бүрэн унтраасан.Тэгвэл тус галыг зохион байгуулалттай тавьсан гэх мэдээлэл буй.
Энэ талаар “Нарантуул” Олон Улсын худалдаааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу твиттертээ“Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” хэмээн жиргэжээ.
Түүнчлэн тэрээр “Нарантуул бол миний зах биш. Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байгаа” гэжээ. Дашрамд дурдахад, өмнө нь 2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байранд гал гарч, уг хэсэг байгууламж бүхэлдээ шатан нэг эмэгтэй нас барсан золгүй хэрэг гарч байсан.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатсан байдаг.Тухайн үед тэрээр мөн хорлон сүйтгэх үйл ажиллагаа байх магадлалтай гэх тайлбарыг өгч байжээ.
"Хүний оролцоогүйгээр Нарантуулын задгай талбайд гал гарах үндэслэл байхгүй. Үүүнээс үүдээд олон хүний АМЬДРАЛ хүнд байдалд орно. тэр л хэцүү"
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв