“Нарантуул” захад дахин гал гарлаа


Өнгөрсөн шөнө буюу 03.00 цагийн үед "Нарантуул" захад их хэмжээний гал гарсан байна. Тодруулбал, Онцгой байдлын газарт 03.40 минутын үед “Нарантуул” захад гар гарч байна гэсэн дуудлага ирсэн аж. Дуудлагын дагуу гал унтраах найман ангийн 20 орчин машинтай аврагчид ажиллаж, 05.00 цагийн үед галыг унтраасан мэдээлэл байна. Эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Одоогоор гал юунаас болж гарсан нь тодорхойгүй ч метрийн бараа зардаг хэсгээс эхэлж гал гарсан. Улмаар гал хүрээгээ тэлж, захын урд хэсгийн лангуунууд шатсан бололтой” гэв. Онцгой байдлын газрын албан хаагчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Урьд нь ч “Нарантуул” худалдааны төвд хэд хэдэн удаа гал гарч байсан. Харин энэ удаагийнх нэлээд том бололтой.