ХҮН-ын Намын төв хороо хуралдаж намын дарга С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь огцруулжээ. Энэ талаарх мэдээллийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Мөнхбат хэдхэн хоромын өмнө өөрийнхөө фэйсбүүк хуудсанд мэдээллээ.
Түүний мэдээлж буйгаар ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж оронд нь дэд дарга Б.Найдалааг сонгосон байна. Уг нь ХҮН-ын Намын төв хорооны хурал маргааш болохоор товлогдоод байсан юм.
Тэгвэл уг хурлын талаар ХҮН-ын үүсгэн байгуулагчдын нэг УЗ-ийн гишүүн О.Алтангэрэл өөрийн твиттертээ “Улс төрийн намын тухай хууль, намын дүрмийг зөрчсөн бүрэлдэхүүнгүй “хурал” гэгч. Хууль ёсоор маргааш болно” гэж байр сууриа илэрхийлжээ.
Энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлнэ.
Г.Лхагваа
Zaluu.com
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна