С.Ганбаатар цас ухаж, Д.Ганбат цэрэг болж, Л.Эрдэнэчимэг бензээрээ гайхуулж, туулай агнаж, Л.Энх-Амгалан тэвэг тоглож, улс төрийн төдийгүй нийгмээ хөгжөөгөөд авсан. “Монголоороо байгаасай” гэсэн клип хийж, дуулиан тарьсан Л.Гүндалай өөрийгөө “Бөөн дурын уран сайханч” гэж “өргөмжлөх” болсонбол Галзууруулагч хонь жилд эхэлсэн улстөрчдийн энэ мэт галзуу согтуу үйлдэл харин ч сонгууль ойртох тусам солиорлын дээд хэмжээнд хүрэх дэгээ.
“Эх орончдын өдөр”-т зориулж, нэгэн эмэгтэйгээс илгээсэн мэндчилгээ жинхэнэ сюрприз болж чадлаа. Л.Амгалан гэх эмэгтэйн эл үйлдэл намынхаа гишүүдийн ясыг нь хавтайлгахад хүргэсэн гэнэ. Ядаж байхад гамин цэргийн малгайгаар гангарсныг хэлэх үү. Уг нь энэ өдөр гамин цэргийг Монголоос хөөсөн эх орончдынхоо гавъяаг Ардын намынхан дурсдаг. Гэтэл намынхаа төрсөн өдөр ийм бэлэг барьсан Л.Амгалан гишүүн МАН-ынхнаас багагүй шүүмжлэл, зэмлэл хүртээд байгаа бололтой. Яма сайндаа л тэгж их хөдөлмөр зүтгэл гаргасан клипээ устгаж байх билээ.
Энэ мэт ичих булчирхайгүй, үүх түүх, өмссөн, зүүснийхээ учрыг мэдэхгүй бөөн дурын уран сайханчдаасаа намууд болгоомжилж, ядахнаа урлагийн мэдрэмж тал дээр Л.Гүндалай шиг байхыг зөвлөсөн нь дээр болов уу. Ингэхгүй бол улс төрд горилж яваа бөөн, бөөн урансайханчдаас юу ч гарч, намаа яаж ч хорлох юм билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна