Дуучин Б.Амархүү өнгөрсөн долоо хоногт “Гэгээнтэн” театрт гэргийнхээ хамт зочлон найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэхэн бүтээл “Lovers”-ыг үзсэн юм.
Гэхдээ тэд киночдоо дэмжин хэн нэгнээс урилга авалгүй касснаас хос тасалбар худалдан авч кино танхим руугаа явсан.Амархүү энэ үдэш хар нэхий хүрэм, хар элгэн гутлаар гоёсон бол түүний гэргий модель О.Ариунзул сүүн цагаан булган шува, “LV” брэндийн цүнхээр гоёжээ.
Сонирхуулахад, тэд саяхан тохиосон хайрын баярын өмнө “Крокус”-т хамтарсан тоглолтоо хийн ирсэн зочдод олон гэнэтийн бэлгээ задалсан. Түүний гэргий загвар өмсөгч О.Ариунзулын тухайд ээж болоод удаагүй байхдаа эргэн тайзнаа гарч “Гоёл-2016”-г наадамд алхсан.
Нярайлсан гэхэд яг л өмнөх шигээ галбираа хадгалж үлдсэн түүнээс хэрхэн жингээ барьсан талаар олон бүсгүйчүүд зөвлөгөө авсан гэсэн шүү.
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо