Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос хойш бараг гурван сар болж байна. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсаныг холбогдох албаныхан одоо болтол албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа. Б.Булганыг Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьж байна.
Б.Булганыг хоригдож байх хугацаанд түүний ээж Д.Байгальмаа хэвлэлд нэг бус удаа ярилцлага өгч, охиныхоо амь насанд санаа зовинож байгаагаа илэрхийлж байсан. Мөн тэрбээр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан охиных нь эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж үзэхийг хүссэн.
Д.Байгальмаа гуайн өргөдөлд ямар хариулт өгсөнийг тус байнгын хорооны дарга Ж.Батзандангаас тодруулахад “Хүний эрхийн байгууллага болон хуулийнхантай холбогдсон. Би тун удахгүй Б.Булгантай өөрийн биеэр очиж уулзах болно” хэмээсэн юм. Тэгвэл яг одоо Төв аймгийн Урьдчилан хорих төв рүү Б.Булгантай уулзахаар явж байгаа аж. Б.Булгантай уулзаад түүний биеийн байдал, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа талаар тодруулах юм байна. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлт маргааш, нөгөөдрөөс гарах тул тэр үед нь мэдээлэл өгнө гэлээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна