“Алтжин” группийн захирал Г.Алтан арилжааны банк байгуулах хүсэлт гаргажээ. Тэрээр “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” нэртэй банк байгуулж зөвшөөрөл авахаар Монголбанкинд хандаад байгаа гэх мэдээлэл байна.
Зарим эх сурвалж тус банкийг Г.Алтан даргалж, ТУЗ-д Д.Баатаргэрэл, Г.Буянжаргал, Н.Мянганбаяр, Чан Кван Хунг нар бүрдүүлэх тухай мэдээлжээ.
Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг Хөгжлийн банкнаас гадна арилжааны 14 банк бүрдүүлдэг. Тэгвэл Г.Алтан шинэ банк байгуулснаар арилжааны банкны өрсөлдөөнийг нэмэх аж. Банк байгуулахад дор хаяж 16 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байх шаардлагатай байдаг гэнэ.
Харин санхүүгийн эх үүсвэрийн дийлэнх хувийг Г.Алтан дангаараа хариуцаж байгаа аж.