Монгол Улсад ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулахын төлөө гэсэн эрхэм зорилго, үзэл баримлал, байр суурь баримтлан үйл ажиллагаа явуулж ирсэн АН, ИЗНН нэгдэх түүхэн үйл явц наран ургах Дорнод нутгаас эхэллээ. Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны унаган нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумын АН, ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ийнхүү тус сумын ИЗНН сумынхаа АН-д нэгдэж байгаа ажээ.
Өнгөрсөн сарын 05-нд АН, ИЗНН-ын дарга нар Төрийн ордонд уулзаж, нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсныг Дорнод аймгийн Дашбалбар сумын ИЗНН талархалтай хүлээн авсан байна. Ингээд Улс төрийн намуудын тухай хуулийн 15.2-ын дагуу гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлж, АН-тай нэгдэх үйл явцыгэхлүүлжээ.Энэхүү үйл явц сумын АН, ИЗНН-ын дарга нар санамж бичигт гарын үсэг зурснаар эцэс болж хоёр нам нэгдсэн байна. Дашбалбар сумын АН, ИЗНН нэгдсэнээр цаашид улс төрийн хүрээнд хийгдэх бодлого, шийдвэр, бүхий л үйл ажиллагаа нь хамтынх байна гэдгийг тэд онцолжээ.
АН, ИЗНН ийнхүү нэгдэж үйл ажиллагаагаа явуулах нь Монгол Улсын эв нэгдэл, үндэсний эрх ашиг, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хийж байгаа чухал алхам дорнодчууд үзэж байгаа ажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна