Шатрын их наадамд Монгол туургатан таван улсын тус бүр нэг эмэгтэй, таван эрэгтэй тамирчин оролцохоор болсон. Тэгвэл Халимаг Улсын ерөнхийлөгч асан н.Үлэмженов энэхүү шатрын наадамд "өндөр ач холбогдол өгч оролцоно” гэдгээ төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ.
"Монгол туургатны шатрын их наадам”-тай зэрэгцээд "Монгол туургатны мисс”-ийн тэмцээн болно. Тодруулбал, 2016 оны гуравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Миссийн тэмцээнд улс бүрээс гурав, гурван гоо бүсгүйчүүд оролцох юм. Бүсгүйчүүд олон улсын миссийн тэмцээний журмын дагуу зургаан төрлөөр өрсөлдөж, ялагчаа тодруулна.
Миссийн тэмцээний шүүгчээр Украйны 2014 оны мисс, Мексик улсын мисс ажиллах юм байна. Мөн дэлхийн оддын гэрэл зурагчид Францын шилдэг агентлаг ирж, тэмцээний гэрэл зургийг авах ажээ. Үндэстэн.мн сайт "Монгол туургатны наадам”-ын мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцож байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв