Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу энэ оны 1 сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулах талаар Нийслэлийн засаг даргын А/33 тоот захирамж гарсан билээ.
Ингэснээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард, 3,8 тоотоор төгссөн бол Гуравдугаар сард, 4,9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард татварт хамрагдахаар болсон юм.
Харин өнгөрсөн хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг энэ сарын 1-ны өдөр буюу маргаашнаас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэр гаргасан байна. Мөн хуульд заасан торгуулийн арга хэмжээ авах юм.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв