Сарнайгийн гуалиг биеийн нууц юу вэ


Монголын охидын хамтлагууд дундаас хамгийн урт настайд тооцогдож байгаа “Sweetymotion” бүсгүйчүүдээс хамгийн анх Ц.Сарнай үрийн зулай үнэрлэж, ээж болсон билээ. Хамтлагийнхаа продюссер Б.Чинбаттай амьдралаа холбосон Ц.Сарнай өнгөрсөн онд дахин хөл хүнд болж, охинтой болсон.

 

Өдгөө хоёр хүүхдийн ээж Ц.Сарнайг хэрхэн биеэ гуалиг хэвээр нь авч яваа талаар олон бүсгүйчүүд ам уралдуулан асуудаг гэсэн шүү. Магадгүй тэрээр хамтлагийнхаа гишүүн Сүндэрээтэй иогоор хичээллэдэг ч байж мэднэ. Ямартаа ч тэрээр саяхан тохиосон гэгээн хайрын баяраар ийнхүү үзэгч фенүүдтэйгээ тайзнаас мэндчилсэн юм.