ВХ бүрхээ брэндийн малгайгаар сольжээ


Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрийг тодорхойлж маш хурдтай гарч ирсэн дуучин бол ВХ хэмээх шавилхан залуу.Тэрээр нэг хэсэгтээ л бүрх малгай хазгай тавин, нүдний шил зүүж өөрийнхөө имижийг тогтоогоод авсан. Харин сүүлдээ хэв маягаа эвдэн “жирийн” байхыг илүүд үзсэн.

 

Түүний энэ өөрчлөлтөд мэдээж гэргий нь нөлөөлсөн гэх юм билээ.Удаан хугацаанд тайзнаа гараагүй тэрээр өнгөрсөн гэгээн хайрын баяраар хосуудад зориулан тайзнаас хайрын дуунуудаа хүргэсэн. Гэхдээ тэрээр урлагийн дүр төрхөө анх бүрдүүлж байсан алдарт бүрх малгайгаа “LV” брэндийн малгайгаар сольжээ.