Өнгөрсөн лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр Исламын улс бүлэглэлийг дэмжигчид фэйсбүүк, твиттерийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Жак Дорсей нарыг сүрдүүлсэн видео бичлэгийг байршуулжээ. Эдгээр компаниуд терроризм, хүчирхийлэлтэй холбоотой хэрэглэгчдийн хаягийг хаах шийдвэр гаргасан нь хэт даврагчдыг ийм үйлдэл хийхэд хүргэжээ. Тухайлбал, өнгөрсөн саруудад твиттерээс Исламын улс бүлэглэлтэй холбоотой нийт 125 мянган хаягийг хаасан байна.
25 минут үргэлжлэх тус видеог ISIS-ийг дэмжигчдийн дөл хэмээн нэрлээд, тэрбумтнуудын зурган дээр буугаар буудаж нүх гаргасан зургийг оруулсан байна. Түүнчлэн тус бүлэглэл фэйсбүүкийн 10 мянган хаяг, 150 групп, твиттерийн 5000 аккаунтыг хяналтандаа байлгадаг болохоо мэдэгдээд тус бүлэглэлийн эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулбал хариу арга хэмжээг авахаа сануулжээ.
Харин цахим ертөнцөд тараасан дүрс бичлэгт “Твитер, фэйсбүүкийг үндэслэгч Жак, Марк болон тэдний загалмайтны Засгийн газарт” хэмээн эхлээд “Та нар олон нийтийн сүлжээн дэх манай маш олон хаягийг түдгэлзүүлсэн байна. Та нар нэг хаяг хаавал бид хариуд нь 10-ыг хаах болно” гэж сүрдүүлжээ.
Одоогоор фэйсбүүкийн зүгээс уг бичлэгт ямар нэгэн хариу өгөөгүй байна. Харин твиттерийн төлөөлөгч терроризм, хүчирхийллийг дэмжигч хэрэглэгчидтэй хатуу тэмцэх бодлогоо үргэлжлүүлнэ гэжээ.
эх сурвалж: eagle.mn
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна