Мөнхсайханы хуучрашгүй гоёл


Хошин урлагийн "Маск" продакшны жүжигчин Мөнхсайхан монгол түмний уламжлалт баяр цагаан сараар үндэсний дээл хувцсаараа гоён бөхийн өргөөнд үндэсний бөхөө дэмжин байлаа.

 

Тэрээр битүүний барилдааныг ийнхүү хамт олон найз нөхдийнхөө хамт дэргэдээс нь үзэж сонирхсон юм. Тэрээр энэ жилийн цагаан сараар сүүн шаргал өнгийн хүннү загварын кашмерэн хантааз, цасан цагаан, чамин хээтэй торгоор урласан дээлээр гоёжээ. Түүний цагаан сарын гоёл хуучрашгүй хүннү загвар байлаа.