Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 1 цэцэрлэг, 1 сургууль баригдаж дуусан, ашиглалтад орлоо. Тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 5 бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг улсын төсвийн
Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Сайнтөгс, дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд тасардаггүй учир сургууль цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсөж, хаяа тэлснээс тус дүүргийн захын хороодын иргэдэд сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага эрс ихсээд байсан юм. Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг ашиглалтад орсноор Баянхошуу, Баруунсалаа орчмын айл өрхүүдийн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд тохилог, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой болж байна. Тус дүүргээс дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн тоог цаашид нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв