Цэцэгээ Наратай “дисс” хийжээ


Энэ жилийн УИХ-ын сонгууль нэлээд шуугиан дагуулах нь ээ. Гэхдээ энэхүү шуугиан зөвхөн улс төрийн хүрээнд өрнөхгүй. Хэдийнээ олны танил эрхмүүд ар араасаа сонгуульд өрсөлдөх талаараа албан ёсоор дуулгаад эхэлсэн. Тэдний нэг дуучин Наран Баянгол дүүрэгт нэр дэвшихээр зэхээд буй. Нарагийн талаар цахим сүлжээнд төдийгүй гаднын сайт дээр ч мэдээлэл нь тавигдах болсон.

Түүний энэхүү алхмыг дэмжигчид байгаа ч мөн нөгөө талд эсэргүүцэгчид ч бий. Тэгвэл өнөөдөр жиргээнд төрснийхөө дараа жин хаяж төгс бүсгүй болсон жүжигчин Б.Цэцэгээ дуучин Нарагийн талаар өөрийн сэтгэгдлээ бичжээ. Түүний энэхүү тааламжгүй хандлагат Нара хариу бичсэнээр тэдний дунд бие биенээ давах гэсэн биш зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг халуухан маргаан өрнөжээ.