Ц.Байдраг урлагт зүтгэсээр байгаа


“Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг манай дуранд ийнхүү өртлөө. Багаасаа урлагийн авьяастай байсан тэрбээр эхлээд Хөгжим бүжгийн коллеж дараа нь СУИС-ийг төгссөн байна. Бие даасан олон сайхан бүтээл туурвисан түүний "Санаж байна уу", "3 жил" мөн дуучин Э.Номинтой хамтарч дуулсан “Нар ойрхон жаргадаг” киноны дуу, “Үл таних эмэгтэй” киноны дуу зэрэг нь залуусын амандаа аялах дуртай дуунуудын нэг болж чадсан юм. 

 

Мөн тэрээр “Киви” хамтлагийн исгэлэн бүсгүйчүүдтэй хүртэл хамтран дуулж клипжүүлсэн. Тэрээр урлагт хүчин зүтгэсэн хэвээр бөгөөд ийнхүү саяхан нээлтээ хийсэн уран бүтээлийн нээлтэд манай дуранд өртлөө.