Өнгөрсөн 12-р сараас эхлэн БСШУЯ-наас “Монгол дууг дэлхийд” нэртэй уралдааныг санаачилж, “Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион хамтран зохион байгуулсан билээ. Энэхүү уралдаанд 90 гаруй оролцогч анх бичлэгээ илгээж, тэднээс шилдэг 9 оролцогч сүүлийн шатуудад оноогоор өрсөлдсөн юм. Харин энэ сарын 25нд буюу ирэх пүрэв гарагт “Монгол дууг дэлхийд” уралдааны шилдэгийн шилдэг Гран при эзэнг тодруулах гэж байна. Гала концерт Улаанбаатар чуулгын байранд 18 цагаас болно. Мөн энэхүү өдөр уралдаанд оролцогчдоос гадна рок попын одууд Монгол дууг англи хэлээр дуулан үзэгчдэд хүргэх гэнэ. Тасалбарыг Hi-fi болон Orange рекордс-ын бүх салбаруудаар болон Улаанбаатар чуулгын кассаар худалдаална. Мөн 1900 1617 утсаар захиалга авна. Уралдаанд хэн түрүүлхийг үзье гэвэл тус тоглолтыг ирж үзээрэй. Лавлах утас: 99023450
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна