Өрлөг эх Ж.Оюундарь


Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг уран бүтээлчдийн нэг Гавьяат жүжигчин Ж.Оюундарь цагаан сарын золголт дээрээ ногоон торгон дээлээр гоён иржээ. Тэрээр драмын урда барьдаг шилдэг уран бүтээлчн Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин бөгөөд аавынхаа нэрийг ийнхүү урлагт дуурсган байгаа.

 

Ж.Оюундарь өнгөрсөн онд театрын шинэ улирлын нээлт болон үзэгчдийн хүртээл болсон алдарт “Ромео Жульетта” жүжигт өрлөг эхийн дүрийг бүтээсэн юм. Найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилсан энэхүү жүжигт тэрээр залуусын багийг өнгөлөн байгаа юм.