Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүн билээ. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулсан Монгол туургатны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган энэ удаад Монгол бөхийн өргөөнд болсон цагаан сарын барилдааныг үзэж сонирхож байхдаа ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртлөө. Тэрээр энэ удаа “Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболдтой хамтдаа үндэсний бөхөө дэмжин байлаа. Дашрамд дурьдахад, “Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболд урлаг, спортод элэгтэй нэгэн бөгөөд тэрээр сагсан бөмбөгийн “Архангай лидер” багийн эзэн юм байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ