Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг “хөгшин авгай” гэж хэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Удирдагч өчигдөр цэргийн удирдлагуудыг хүлээн авахдаа ийнхүү хэлсэн хэмээн “KCNA” агентлаг уламжилжээ. Ким Чен Ун ийнхүү хэлснийхээ дараа дараагийн цөмийн туршилтад бэлдэхийг цэргийн удирдлагуудад сануулж “Бидний хүсэл сонирхлыг хэн ч зогсоож чадахгүй. Өмнөд Солонгос зөвхөн Хойд Солонгост эрхээ тогтоож, ард түмнийг минь боолчлохыг хүсч байна. Пак Ын Хэ, АНУ-ын удирдлагуудтай нийлж, биднийг басамжилж байна” гэж хэлжээ.
Пхеньян өнгөрсөн сарын 16-нд дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн бол энэ сарын8-нд задгай сансар руу хиймэл дагуул хөөргөсөн юм.Эдгээр туршилтын дараа НҮБ, АНУ, Өмнөд Солонгос, Япон тус улсын эсрэг хориг тавьсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч долоо хоногт баллестик пуужин бүтээхэд ашигладаг бүхий л төхөөрөмж, түүхий эд зэргийг тус улсад нийлүүлэхийг олон улсад хориглосон юм.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв