Египетийн дөрвөн настай Ахмед Мансур Карни хүүд бүх насаар нь хорих ял оногдуулсан байна. Тэрээр найман удаагийн аллага хийх оролдлого, улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан, цэрэг цагдаагийнханд заналхийлсэн, мөн танхайрсан хэргээр буруутгагдаад байгаа аж. Бяцхан хүүгийн өмгөөлөгчид шоконд орон, юу ч хийж чадахгүйд хүрээд байна хэмээн Mirror-т мэдээлжээ.
Хуульчдын үзэж буйгаар, хүүд “зөгнөлт” ял оногдуулсан шүүгчид хэргийн материалтай нарийн танилцаагүй бололтой.
“Мөрдлөгийн материал дотор хүүгийн төрсний гэрчилгээ байсан. Гэвч тэд нарийн шалгалгүй цааш нь цэргийн шүүхэд шилжүүлэн, нөгөөдүүл нь яллагдагчдын нэрсийн жагсаалтад хүүг оруулсан байна. Бяцхан хүү шүүх хуралд ирээгүй бөгөөд түүнд бүх насаар нь хорих ял эчнээгээр оногдуулсан” гэж хүүгийн өмгөөлөгч мэдэгджээ. Түүний бодож буйгаар, эрх баригчид бяцхан Ахмедыг түүний нэг хамаатантай андууран ялласан бололтой.
“Египетэд “шударга үнэний шүүх” гэсэн ойлголт огт байхгүй гэдгийг энэхүү тохиолдол илтгэж байна. Манай орныг ухаангүй тэнэгүүд удирдаж байна” хэмээн өмгөөлөгч онцлон дурдсан аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна