Ханхүү “Lunar White”-ыг хөтлөв


 “Нэг минут, нэг сая”, “Hey Hey” зэрэг цэнгээнт нэвтрүүлэг хийж, залуучуудын сонирхлыг татсан хөтлөгч Г.Ханхүүг МҮОНТ-ийн үзэгчид сайн танина. Мөн тэрээр үе тэнгийн нэг залуу, хоёр бүсгүйтэй хамтран “Дөрвөн урилга” нэвтрүүлэг хийж байсан.

 

Японд их сургууль төгссөн Г.Ханхүү нэг хэсэг Япон бүсгүйг хайртаараа сонгосон. Түүнчлэн Малайз бүсгүйг эх орондоо авчирч гэргийгээ болгосон гээд түүний хайрын түүх үргэлжилнэ.

 

Тэрээр энэ удаад манай гэрэл зурагчны дуранд цагаан сарын өмнө “Lux” клубт болсон ““Lunar White” шоун дээр өртлөө. Ханхүү энэхүү шоуг хөтлөн залуусын нэгэн үдэш доргиосон юм.