Хонконгийн хөрөнгийн бирж дээр гурван долоо хоногийн өмнө “ММС” корпорацийн зээлжих зэрэглэлийг дахин бууруулж, ССС- болгож, тус компани нэг өдрийн дотор зах зээлийн үнэлгээнийхээ талыг алдсан талаар “Moody”s” агентлаг мэдээлсэн байв. Үүний дараахан хэдхэн хоногийн өмнө цахим орчинд “ММС” компанийн охин компани болох “Энержи Ресурс” дампуурлаа зарлажээ” гэх жиргээнүүд үзэгдэх болов.
Өнгөрөгч оны есдүгээр сард “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг "Caa2" зэрэглэлээс "Ca" болгож бууруулсан. Учир нь тус корпорацийн бэлэн мөнгөний нөөц болон хөрөнгийн урсгал өр төлбөрөө барагдуулахад хангалтгүй гэж дүгнэж байсан юм.
"Ca" зэрэглэл нь “Moody”s”-ийн үнэлгээний системийн доороосоо хоёр дахь үнэлгээнд тооцогддог. Харин өнөөдрийн байдлаар ССС- буюу хамгийн доод үнэлгээнд хүрээд байна. Тус компанийн зээлжих зэрэглэлийг сүүлийн гурван жилийн турш буулгасаар байгаа юм.
Өнгөрөгч онд “Mongolian Mining Corporation”-ийн зүгээс оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулсан бөгөөд уг тайланд бэлэн мөнгөний нөөц нь өнгөрсөн оны сүүлийн хагасаас 183 сая ам.доллараар буурч, 70 сая ам.доллар болсон гэж мэдээлсэн юм. Бэлэн хөрөнгийн нөөц ийнхүү буурч байхад тус компанийн өр, зээлийн үлдэгдэл үүнээс бага хурдаар буюу 59 сая ам.доллараар хасагдаж, 814 сая ам.доллар болсон байжээ.
“Энержи Ресурс”-ын хувьд Тавантолгойн ордын 51 хувийг эзэмших нь эрсдэлтэй гэдгийг ч албаны хүмүүс хэлж байсан удаатай. Учир нь энэ их өрөөс гарахын тулд “Энержи Ресурс” компани төрийн өмчийн Тавантолгой ордыг авах гэж байна хэмээн хэлэх нэгэн байв.
“Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа өнгөрөгч сарын 29-ний байдлаар 37 хувиар унаж, 3 хонконг цент болоод байна. Улмаар зах зээлийн үнэлгээ нь 38 сая ам.доллар болж буурсан бөгөөд бондын төлбөрөө өнөөгийн нөхцөлөөр барагдуулахад хүндрэлтэй болсон гэсэн үг юм.
Харин энэ асуудлаар “Энержи ресурс” компанитай холбогдож лавлахад “Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэсэн товчхон хариулт хэлсэн юм. Гэсэн ч олон улсын хөрөнгийн бирж дээр нөхцөл байдал эсрэгээрээ байгаагаас харвал тус компани тун удахгүй дампуурлаа зарлах эрсдэл байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна