Б.Бадамцэцэг найз нарынхаа уран бүтээлийг дэмжлээ


“Хэцүү анги” телевизийн олон ангит уран сайхны киноны дүрээр олонд танигдаж, 2010 оны "Монголын мисс"-ээр өргөмжлөгдсөн үзэсгэлэнтэй бүсгүй П.Бадамцэцэг дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүрээ мөнхлөн тоглосон. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард хайртай залуу А.Алтаншагайтайгаа “Монгол шилтгээн”-нд нижгэр хуримаа хийсэн юм.

 

Ойр дотныхоо гурван зуу гаруй зочдыг урьсан тэдний хурим цомхон хэрнээ гайхалтай болсон гэж болно. Яг л үлгэрт гардаг үзэсгэлэнт гүнж болон хувирсан мисс Б.Бадамцэцэгийн нүүрэнд нь аз жаргал, баяр хөөр бялхаж байсныг бид гэрэл зургуудаараа дамжуулан хүргэж байсан билээ.

 

Тэрээр энэ удаад Гэгээн хайрын баярын өмнөхөн нээлтээ хийсэн “Фантастик” продакшн, “F” студийн хамтын бүтээл “18 нас” киноны нээлт дээр ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм.