Үндэсний бөхийн дархлагдсан тэргүүн


Монголын үндэсний бөхийн холбооны тэр­гүүн, Монгол Улсын соё­лын гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж­ цагаан сарын битүүний барилдааныг үзэхээр Монгол бөхийн өргөөнд саатсан. Бөхийн холбоог олон жил тэргүүлж байгаа тэрээр цагаан сараар цайвар шаргал дээл, бүрх малгай өмсөн гангарчээ. Тэрээр Бөхийн өргөөний хүндэт зочдын суудалд тухлан индэр дээрээс барилдаан бүрийг дэргэдэх эрхэмтэйгээ их л дотно ярилцан үзэж байсан юм.

Тэрээр 1998 оноос хойш энэхүү холбоог тэргүүлж байгаа болохоор түүнийг дархлагдсан тэргүүн гэх ч нь бий.