Гарьд Ж.Бат-Эрдэнийн цагаан сарын гоёл


Орчин цагийн бөхийн өнгийг тодорхойлж байгаа залуусын нэг улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ энэ жилийн цагаан сарын барилдааныг зорин ирэхдээ манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм. Говь-Алтай аймгийн залуу гарьд шар торгон дээл, лоовууз малгай, үндэсний хэв маягийг хадгалсан дэгжин эсгий гутлаар гоёжээ. Тэрээр өнгөрсөн жилийн наадмаар хөлийнхөө бэртлийн улмаас барилдаагүй өнжсөн юм.