"Барс" захын байрлалд томчууд өнөө хэр шунасаар буй. Тэгвэл та ч гэсэн төмөр зам дагуух газруудыг эзэмших боломжтой аж. Тагнуулын ерөнхий газраас 1949 оны гэрээ байхгүй гэж мэдэгдлээ
НИТХ-ын 2014 оны 3-р сарын 21-ний өдрийн А29 дүгээр захирамжийн дагуу “Авто машин, сэлбэг худалдан борлуулагчдыг УБ хотоос албадан нүүлгэх шийдвэр” гарсан. Үүнтэй холбоотойгоор УБТЗ-ын хажууд байрлах “1000” машины зогсоол буюу “Даяар хас” ХХК-ийн авто худалдааны газрын хүчин төгөлдөр хэрэгжиж байсан №ТЛ/08/001, 2014 оны аравдугаар сарын 6-ны өдрийн №ТГ/14/093 гэрээг УБТ-ын дарга Л.Пүрэвбаатар дээрх шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр зөрчиж , автомашины зогсоолын түрээслэгчдийг удаа дараа хүч хэрэглэн хөөсөн. Авто худалдаа эрхлэгчид эрх ашгаа хамгаалж, 10 жилийн амьдралаа залгуулж байсан ажлын газраа хадгалж үлдэх гэснээс үүдэж түрээслэгчид,болон Л.Пүрэвбаатар дарга нарын дунд маргаан үүсэж эцэстээ хууль, шүүхийн байгууллагад хандахад хүргэсэн юм.
“1000” машины зогсоол буюу “Даяар хас” ХХК-ийн хувьд тус талбайг өнгөрсөн 2005 оноос өөрийн хөрөнгөөр тохижуулж, ашиглаж эхэлсэн байдаг. Харин 2007 оноос өнөөдрийг хүртэл тус газрыг УБТЗ-ын өмч гэж андуурч гэрээ хийж, түрээсийн төлбөрөө төлж иржээ.
Тэгвэл тус газар нь УБТЗ-ын өмч мөн үү? гэсэн асуулт гарч ирнэ. УБТЗ-ын дарга, удирдлагууд төмөр зам дагуух газрыг 1949 онд УБТЗ байгуулагдахад ЗСБНХУ-БНМАУ-ын хоорондын гэрээгээр баталгаажсан төмөр замын өмч гэж тайлбарладаг боловч Тагнуулын ерөнхий газраас 1949 оны архивт тийм гэрээ байхгүй гэж мэдэгдлээ.
Хэрэв ийм гэрээ байхгүй бол төмөр замын дагуу үйл ажиллагаа эрхэлдэг 119 аж ахуйн нэгжийн татвар, түрээсийн мөнгийг Төмөр замын удирдлагууд хувьдаа завшиж байсан гэж үзэж болно.
Түүнчлэн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар нь НЗД-ын захирамжийг биелүүлэх нэрийдлээр худалдаа эрхлэгчдийг хөөж тууж байгаа нь албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэж хуульч тайлбарлаж байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв