Аваргын гал улаан гоёлууд


Монгол Улсын 47 дахь аварга Сүхбаатарын Мөнхбатыг бөх сонирхогчид хурц, дайчин мэхээр нь андахгүй. Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул тэрээр энэ жилийн цагаан сарын барилдаанд гал улаан төмөр хүлгээ хөлөглөн Монгол бөхийн өргөөнөө ирсэн юм.

 

Гал улаан дээл, булган эмжээртэй бор торгон хантааз, булган лоовуузаар гангарсан түүнтэй гэрэл зургаа хамтдаа татуулах гэсэн залуус бөхийн өргөөний гадаа аваргыг бүчин байлаа.

 

Тэрээр цагаан сарын битүүний барилдааны тавын даваанд улсын харцага Н.Батзаяад өвдөг шороодсон юм.