Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна. Тус газраас энэ талаар тодруулахад, “АТГ-аас тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ. Дээрээс нь Н.Энхбаяр гэдэг хүний урьд шийтгүүлсэн ялын ялтай байдал дуусаагүй байна гэсэн хариу ирүүлсэн” гэв.
Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1.3-т Н.Энхбаярыг ял шийтгүүлсэн 263 дугаар зүйл байгаа. Хэдий биеэр эдлэх ялыг 2009 оны Өршөөлийн хуулийг барьж, 2012 онд Сүхбаатар дүүргийн шүүх өршөөсөн ч ялгүйд тооцох ухгцаааг өршөөгөөгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т “гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу алтай байх байдал нь дуусаагүй тохиолдолд төрийн албанд авч, ажиллуулахыг хориглоно” гэж заажээ. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 оны наймдугаар сарыг хүлээхээс өөр аргагүй юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна