А.Туяагийн зориг гарган өмссөн даашинз


Жүжигчин А.Туяа жүжигчин Д.Оюунтуултай хамтран “T&T” продакшнаа байгуулсан. Тэд саяхан тохиосон Гэгээн хайрын байраар залууст зориулан “Love” VIP шоуг зохион байгуулсан юм. Шоуны үеэр жүжигчин А.Туяа өвөрмөц загвартай, энгэр нь нэвт гэрэлтсэн задгай даашинзаар гоёж олны нүдийг хужирласан.  

 

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Бас л зоригтой өмслөө шүү би” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Түүний энэхүү өвөрмөц даашинзыг дизайнер С.Сарнай урлажээ.