УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийсэн.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын зүгээс ээлжит бус чуулганыг зарлах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн. Хоёрхон долоо хоногийн хугацаанд 24 асуудлыг хэлэлцэж амжихгүй. Ингэж хуулийг “халтуурдах” ёсгүй гэж манай намын гишүүд үзэж байгаа. Гэхдээ АН-ын гишүүд үүргээ биелүүлж ирцээ бүрдүүлбэл манай намын гишүүд чуулганы хуралдаанд оролцоход бэлэн байна. МАН-ын 26 гишүүний 22 нь өрөөндөө чуулганы ирц бүрдэхийг хүлээж байна” гэсэн юм.
Хурлын үеэр сэтгүүлчдийн дараах асуултад мөн ийнхүү хариуллаа.
-МАН-ын бүлгийн гишүүд Шадар сайдыг томилох асуудлаас болж чуулганы хуралдаанд оролцохгүй байна гэсэн мэдээлэл байна. Н.Энхбаярыг Шадар сайдад томилох асуудлыг дэмжиж байгаа юу?
-Шадар сайд болоод Эрүүл мэнд спортын сайдыг томилох эрх нь Засгийн газарт байгаа. Хэнийг ч өргөн мэдүүлсэн гэсэн МАН-ын бүлэг дэмжих болно. Энэхүү томилгоог яаралтай хийх хэрэгтэй.
-ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудал ээлжит бус чуулганаар шийдэгдэнэ. Энэ асуудалд эсрэг байр суурьтай хэвээр байгаа юу?
-Хууль зөрчиж ҮХЦ-ийн гишүүнийг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль зөрчиж асуудлыг шийдэхээ болих хэрэгтэй. УИХ-ын дарга З.Энхболдын хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргаж байгаа үйлдэл хэрээс хэтэрлээ.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв