Дэлхийн алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн дараагийн зогсоол Монгол уу? гэсэн гарчигтай мэдээ www.people.com сайтад нийтлэгджээ.
Учир нь тэрбээр өчигдөр "amfAR" сангийн зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Улсад аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллараар худалдан авчээ.
Энэхүү адал явдалт аялалыг дэлхий судлаач, эрдэмтэн Иохан Ернист Нилсон ахлаж явах юм байна. Иохан Ернист Нилсоны хувьд дэлхийн улс орнуудад адал явдал хийдэг гэдгээрээ алдартай. Харин энэ удаагийн аялалаараа алдарт жүжигчин Леонардо Ди Каприо хамт 10 хоногийн турш Монголд адал явдалт аялал хийх гэнэ.
Ингэхдээ тэрээр энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараа энэхүү аялалаа эхлүүлнэ хэмээн эх сурвалжууд бичжээ. Учир нь Леонардо Ди Каприо энэ жил анх удаа Оскар атгах магадлал өндөр байгааг кино шүүмжлэгчид онцолж байгаа. Гэхдээ тэрээр өмнө нь хэдэнтээ Оскарт нэр дэвшсэн ч гар хоосон харьж байсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна