“Asia”s Next Top Model Cycle 4”-д Монгол Улсаа төлөөлөн модель С.Төгс өрсөлдөж байна. Тэрээр дэлхийн загварын томоохон шоу болох Берлиний загварын долоо хоногт оролцсон цорын ганц Ази модель юм. Тэрээр загварынханы урдаа барьдаг ганц мэргэжлийн модель.
Тэр ч утгаараа Сингапурт гэрээгээр томоохон агентлагтай хамтран ажиллаж байгаа. Зоримог, шийдэмгий төрх гайхалтай биеийн харьцаагаараа Сингапур төдийгүй Азийн загварынханд ихээхэн таалагддаг тэрээр ажлын саналуудад дарагдаг нэгэн. Тэгвэл тэрээр энэ удаад Азийн загварын ертөнцөд ийнхүү өрсөлдөж байгаа юм.
“Asia”s Next Top Model Cycle 4”-д тэрээр шилдэг 14-д багтан үлдсэн бөгөөд шилдгийн шилдэг модель ирэх гуравдугаар сарын 9-нд тодрох нь ээ.
Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа: " Өнөөдөр дуусахаас өмнө энэхүү мэдээг дуулгах болсондоо таатай байна. Өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл өгөхгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурсан учраас юу ч хэлэх эрхгүй байлаа. Зохион байгуулагчдын хэлснээр ганц "Азийн нэкст топ модел" биш "Нэкст модел" шоуны түүхэнд анх удаа Монгол модел оролцохоор боллоо" хэмээжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ