Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа хамтарсан уран бүтээлээ дэлгэлээ. Тэд энэ удаад Монгол түмний уламжлал баяр цагаан сард зориулан Монгол хүн бүрийн танил, малчин ардын бахархал болсон алдарт “Хаврын найраг” дууг хамтдаа дуулан клипжүүлж, бэлэг барилаа.
Оюутан цагаасаа хослон дуулж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучид тодорхой бус шалтгаанаар хослон дуулахаа больсон. Энэ нь тухайн үедээ олны урмыг хугалж байсан бөгөөд тэдний араас олон залуу дуучид шил даран гарч ирсэн билээ. Тэд ч хувийн амьдралдаа анхаарлаа хандуулан Жавхлан гавьяат урлагийн бүсгүйчүүдтэй дэр нэгтгэн уран бүтээлээ хамтран хийж чамгүй амжилт гаргасан. Тэрээр хамгийн сүүлд гэргийтэйгээ хамтран дуулсан уран бүтээл нь хит болсон ч хэсэг хугацаанд нам жимхэн амьдрах болсон билээ.
Тэгвэл олон жилийн дараа ийн хамтарч дуулж байгаад талархах хүмүүс гайхах хүн олон байгаа гэнэ. Зарим нь тэднийг ирэх сонгуульд хэн нэгнийг рекламдахаар ийнхүү дахин хамтарлаа ч гэж хардаж байгаа гэнэ. Баясгалан гавьяатын нөхөр Кекүшюзан Д.Батбаярыг ирэх сонгуульд эхнэрээрээ рекламдан эргэж ирэх нь гэж хардаж байгаа сурагтай. Мөн Жавхлан гавьяат ч улс төрд ширүүхэн орох талаар хэдэнтээ ам алдаж байсан болохоор тэдний олон жилийн дараах хамтын уран бүтээлийн ард юу нуугдаж буйг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартаа ч гавьяатуудыг хамтарч тоглолт хийнэ гэх бор шувуу хэдийнээ нисээд эхэлсэн.
Хоёр гавьяатын хувьд ийнхүү хамтарч уран бүтээл хийх саналыг анх дуучин С.Жавхлан гарган тэд дууныхаа клипны зураг авалтыг Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд чамгүй хөрөнгө зарцуулан байж авсан гэсэн шүү.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ