Сар шинийн нэгэнд Төрийн гурван өндөрлөг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө гэрт золгож, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Үүний дарааМонголын хамгийн өндөр настай азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, золгосон юм.
Төрийн золголтод Эрчим хүчний тэргүүний ажилтан, Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Ж.Товуудорж, Анхны цэцэрлэгийг үүсгэн байгуулагч, тэргүүний багш, Улаанбаатар хотын уугуул Б.Цэрэндолгор, Худалдааны гавьяат ажилтан, Худалдаа бэлтгэлийн орлогч сайд асан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Бэгз, Худалдааны ахмад ажилтан, Сүхбаатар амйгийн Баруун-Урт сумын уугуул З.Намжим, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Зангад, Анхны оёдлын артелийн оёдолчин, дайны жилүүдэд цэргийн дулаан хувцас оёж явсан Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул С.Хандсүрэн, Худалдааны тэргүүний ажилтан Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Сүрьеэ, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Дундговь аймгийн уугуул Д.Ойдов, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Г.Зэвэг нар оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмадуудын амрыг эрэн золгож, Төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө дурсгалын зураг татуулав. Ахмад настануудад хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ард түмэндээ хандаж, Сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна