50 гаруй жилийн түүхтэй Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо өнөөдөр бүх гишүүдийн хурлаа хийлээ. Бүх гишүүдийн хурал МҮЭСТО-нд өнөөдөр 12 цагаас эхэлсэн бөгөөд монголын сагсан бөмбөгийн бүхий л үеийн төлөөллүүд хүрэлцэн ирлээ. Тодруулбал сагсан бөмбөгийн ахмад болон дунд үеийн эрэгтэй, эмэгтэй тамирчдаас 35 хүн, мөн одоо ид тоглож байгаа дээд лигийн тамирчид, дасгалжуулагчид, багийн эздээс 57 хүн, эмэгтэй тамирчдаас 23 хүн, сонирхогчдын лигийн төлөөлөл 51 хүн, шүүгчид 15 хүн, дунд сургуулийн багш, дасгалжуулагчид 10 хүн ирсэнээс гадна хөдөө орон нутгаас Сүхбаатар, Баян-Өлгий, Архангай, Дундговь, Баянхонгор, Багахангай, Налайх, Увс аймгуудаас 23 хүн хүрэлцэн ирж, нийт 220 гаран сагсан бөмбөгчдийн бүрэлдэхүүнтэй өргөн хүрээтэй хурал боллоо. Мөн хурлыг ажиглаж, дүгнэлт хийхээр Монгол улсын Эрүүл, мэнд спортын яам, Монголын Оюутны Спорт Холбоо, хуулийн багийнхан болон Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо буюу FIBA-н албан ёсны төлөөлөгч энэхүү хуралд оролцож, хяналт тавьлаа.
Энэхүү хурлын гол асуудал нь сүүлийн жилүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулах чадамжаа алдаж, Азийн Аварга шалгаруулах тэмцээнд хүртэл эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаа оролцуулах боломжоо алдаад Монголын Сагсан Бөмбөгийн Холбоог шинэчилсэн зохион байгуулалтанд оруулах, мөн хууль бус гэдэг нь шүүхээр батлагдсан ерөнхийлөгч, удирдлагыг шинээр сонгох ёстой байсан юм.
Ингээд хуралд оролцогчид хэлэлцсэний эцэст Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны тэргүүлэгчдийг ахмад тамирчид, багийн эзэд, одоо тоглож байгаа тоглогчид, эмэгтэйчүүдийн төлөөлөл, хөдөө орон нутгийн төлөөллөөс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр олонхийн саналаар баталлаа.
Харин Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал хуралд оролцогчдын олонхийн саналаар сонгогдлоо.
Шинэ ерөнхийлөгч Ц.Цэвэрбал цаашид холбооны үйл ажиллагааг шинэчлэн, сайжруулж, монголд үүсээд байгаа 2 холбооны асуудлыг нэг тийш цэгцлэх болно гэдгээ энэ үеэр хэлсэн юм.
Мөн энэ үеэр бүх хурлын гишүүд Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны шинэчилсэн дүрмийн төслийн хэлэлцэн, хэд хэдэн өөрчлөлтүүдийг хийсний эцэст баталсан. Мөн холбооны хяналтын зөвлөлийг 5 гишүүнтэйгээр баталлаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна