Оюутан ахуй цагаасаа эхлэн хамтарч дуулан уран бүтээл төдийгүй хайр сэтгэлээ хүртэл холбож явсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг сонсогч фэнүүд нь андахгүй. Олонд танигдаад ирэхээрээ ааш зан нь хувирч, “оддын өвчин” тусдаг нь бичигдээгүй хууль хойно. Хит дуунуудын эзэд маань өрх тусгаарласан тухайгаа албан ёсоор зарлаж, тус тусынхаа уран бүтээлд анхаарсан түүхтэй. Гэсэн хэдий ч тэдний уран бүтээлийг шимтэн хүлээдэг сонсогч фэнүүд нь улам нэмэгдсэнээр барахгүй, багагүй нэр алдарт хүргэсэн.
Одоо тэдний хэн, хэн нь Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрын эзэд болсон. С.Жавхлан баян айлын хүргэн болоод удаж төдөлгүй зугтах шахам эхнэр, охиноо орхисноос хойш хэдхэн жилийн дараа уртын дуучин Г.Эрдэнэчимэгтэй дэр нэгтгэсэн. Үндэсний үзлээрээ илтэд гайхуулж уран бүтээл, амьдрал ахуйдаа хүртэл тусгах болсон тэрбээр одоо дөрвөн ч хүүхдийн эцэг гэгдэж яваа. Мөн ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж суугаа нь ч нууц биш.
Харин эрхэм Т.Баясгалангийн хувьд МУГТ Д.Батбаярын эхнэр болсноор гурван хүүхэд төрүүлж, уран бүтээлээсээ чамгүй хугацаанд холдсон. Өнгөрсөн жилээс эхлэн хит дуунууддаа “нүнжигтэй” клип хийлгэж, сонсогч фэнүүдээ баярлуулсан ч түүний нөхөр “Баясаа маань хэдэн арван тэрбумыг эргэлдүүлж яваа хүн. Тэгж ч хэдхэн зуун мянгаар халтуур хийхгүй л дээ” гэж томорч урмыг нь хугалж байлаа.
Харин одоо гавьяатууд маань дахин хамтарч дуулахаар зэхсэн төдийгүй удахгүй болох сар шинийн баяраар тэдний шинэхэн уран бүтээлийг бид сонсох нь ээ. “Хаврын найраг” нэртэй энэхүү дууны реклам ч хэдийнэ цацагдаж, нэгэн цагт хайр дуу хоёроо нэгтгэж явсан дуучин хосыг дахин учруулсан нь тодорхой боллоо.









Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна