"Орхон түшээ мөрөн", "Хайрхан уулын бараа", Шүүдэр цармын цэцэг", "Бурхан бумбын орон" дууг ар араас нь дуулж ард түмний зүрх сэтгэлд хоногшиж, саатаж чадсан нэгэн. Дуунд дуртай түмэн маань дууны нэрийг нь дурьдах төдийд л хэний тухай ярьж буйг төвөггүй мэднэ. Нөхөд нь түүнийг дуурийн урлагт үнэнч зүтгэсээр байгаад ганц клип ч хийлгэж амжаагүй гэх ч үнэн нь л тэр.
Монгол Улсын гавьяат жүжигчин, "Улаанбаатар" чуулгын дарга асан Ц.Түвшинтөгс энэ удаад манай гэрэл зурагчны дуранд өртлөө. Тэрээр “Болор цом-33” наадамд ийнхүү зочилсон юм. Түүнийг “Улаанбаатар” чуулгын даргын албан тушаалаа өгсний дараа Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын даргаар очин байгууллагын мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн жил тархсан. Тэр бүү хэл энэхүү хэргээсээ бултахын тулд хилийн дээс алхсан хэмээн зарим хэвлэлүүд бичиж байсан юм. Тэгвэл Гавьяат маань эх орондоо байгаа аж.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ