Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Харин “Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны төв энэ сарын 1-8-ныг дуустал 09.00-19.00 цаг хүртэл бүтэн ажиллаж, энэ сарын 9-12-ныг дуустал амрах бөгөөд 13-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 8-нд 06.00-18.00 цагийн хооронд ажиллаж, энэ сарын 9-16-ныг дуустал амарна. Харин бусад үйлчилгээний газрууд буюу ресторан, баар, үсчин баярын гурван өдөр амарч 12-ноос хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв