Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба АТГ-т шалгагдаж байхдаа өөрийн хүсэлтээр бус Ц.Оюунбаатарын шахалтаар ажлаа өгсөн гэж мэдээлсэн. Тэгвэл үүнийг Ц.Оюунбаатар үгүйсгэж “Г.Шийлэгдамбаар гарын үсэг зуруулах боломж байгаагүй” гэж мэдэгдэв.
Мөн тэрээр 40 жил төрийн албанд ажиллахдаа хууль зөрчсөн нэг ч үйлдэл хийгээгүй гэж хэлээд амжсан.
Гэвч Г.Шийлэгдамба телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Ц.Оюунбаатарыг саатуулагдаж байхад эргэлтээр ирсэн мэт аяглаад үнэн хэрэг дээрээ өрөөнөөс нь илэрсэн гэх мөнгөний асуудлыг өөрийнхөөрөө тайлбарласан ажлаа өгөх өргөдөлд гарын үсэг зуруулаад явсан. Төрийн ажлыг гацаахыг хүсээгүй учраас тэрхүү өргөдлийг гүйцэд уншилгүйгээр гарын үсэг зурсан хэмээж байлаа.
Энэ яриаг ч Ц.Оюунбаатар эрс няцаасаар байна. Тэрээр Г.Шийлэгдамба өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн төдийгүй түүнийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөөгүй байгаа гэжээ. Тэр ч бүү хэл Шадар сайдын ажил хариуцаад намын санхүүжилт болоод МАХН-д үүсээд байгаа дотоод асуудлыг анаарах завгүй яваа хэмээсэн байна.
Түүнчлэн тэрээр Г.Шийлэгдамбын талаар “Г.Шийлэгдамбын өрөөнөөс мөнгө хурааж авч байгаа бичлэгийг Ерөнхий сайд бид хэд харсан. Ер нь нэвтрүүлгээс харахад “Хөөрхий дөө, энэ хүн асар их дарамтад орчихож. Хүнд байдалд байгаа юм байна. Улс төр, бизнесийн хүнд дарамтад орчихсон байна” гэж бодогдсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн рүү заагаад өөрийнхөө амийг авч үлдэх гэж байгаа зүйл л харагдсан. Харин Н.Энхбаяр даргад мөнгө өгснийг мэдэхгүй байна. Өнөөдрийн хуулиар хэн нэгэн иргэнээс намын санхүүжилтийн хүрээнд мөнгө авсан бол гэмт хэрэг биш. Тэр мөнгийг намынхаа даргад аваачиж өгсөнөөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохгүй. Зүгээр л улс төр хийж байна. Хуулийн хүрээнд гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн зүйл байхгүй” гэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна