МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Г.Шийлэгдамбыг “Миний хайртай дүү. Итгэж хүндэлж явдаг чадварлаг боловсон хүчин гэж боддог” гэж ярьсан.
Харин батлан даалтад гараад байгаа Г.Шийлэгдамба өчигдөр сэтгүүлч Г.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг хүргэсэн. Гэхдээ тэрээр “дарамталдаг” гэх даргаа муулсангүй. Мөн л “Миний хайртай ах байсан” гэв. Тэрбээр батлан даалтаас гарсныхаа дараа Н.Энхбаяр даргатай нэг удаа уулзаж, эр хүний ёсоор чанга тэврэлдээд салсан гэдгээ хэлэв. Мөн МАХН-ын байран дээр ахиж ирэхгүй байхыг хүсчээ.
Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Шадар сайд боллоо гээд айхгүй байна. Би үнэнийг тогтоохыг хүсч байна. Хэрэв үнэнийг тогтоож чадвал намын бусад нөхдөд зөв зам болно. Уг нь би Н.Энхбаяр даргыг БНСУ-аас ирэхэд намаа нэгтгээд удирдаад явах нь гэж маш их баярлаж байсан. Гэвч эсрэгээрээ намыг хагалан бутаргаж, хүчийг нь сулруулсан” гэлээ. Түүнчлэн өөрийг нь ЭМСЯ-ны сайдаас чөлөөлөөгүй байгаа. Гэхдээ би албан тушаалтай зууралдахыг хүсэхгүй байна” гэлээ.
Г.Шийлэгдамба МАХН-ын бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон гэдгийг ч ярилаа.
Г.Шийлэгдамбыг "C1”телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохоор ирэх үед хэсэг хүмүүс уулзахаар ирсэн гэх бөгөөд энэ үеэр түүнийг телевизийн байр руу нууцаар оруулсан аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна