Улсын заан Ц.Баярсайханыг шүүнэ

Admin
13 цаг 53 минутын өмнө

Улсын заан Ц.Баярсайхан их хэмжээний мөнгө залилсан хэргээр анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдох ял сонссон. Ц.Баярсайхан заан бусдаас 500 сая төгрөг зээлсэн бөгөөд үүнийхээ 200 саяыг барагдуулж, 300 саяын үлдэгдэлтэй байгаа тухайгаа мэдүүлсэн байна. Түүнчлэн өөрт нь оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, давж заалдахаар болсон байна.

 

Тэгвэл тэрээр давж заалдсанаар өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уг хэргийг хэлэлцэх тов гарчээ.