Монголын нийтийн дууны ертөнцөд цахиур хагалсан олон залуус өдгөө ч уран бүтээлээ толилуулсаар байгаа. Тэдний нэг 10 гаруй жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд хөл тавьж байсан залуус өнөөдөр уран бүтээлийн хувьд чанаржиж, хоолойн хувьд бяр сууж, хэдийнээ ард олны сонсохыг хүсэн хүлээдэг уран бүтээлчид болсон Батсайхан өнгөрсөн жил Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан юм.
“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа анх олны танил болсон тэрбээр бага байхаасаа л урлагт элэгтэй нэгэн байсан бөгөөд дуулах сайхан хоолойг аав ээж хоёроосоо өвлөж авжээ. Түүний аав нь хэдийгээр жирийн нэг тээврийн жолооч байсан хэдий ч үнэхээр сайхан дуулдаг нэгэн бөгөөд хүүгийнхээ авьяасыг хамгаас ихээр дэмжиж ирсэн гэдэг. Түүний ээж нь ч мөн адил хэнээс дутахааргүй сайхан дуулдаг бүсгүй байжээ. Олон сайхан дууг амилуулж ард түмнийхээ сэтгэлийг хөглөж ирсэн Батсайхан өдгөө Монголын нийтийн дууны урлагт мандаж яваа нэгэн.
Тэрээр энэ удаад мэргэжил нэгт нөхдийнхөө цолны найранд уригдахдаа ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ