“Эмоци” продакшны жүжигчин Т.Номин буюу дуучин Мино анхлан “New Face” загварын шоунаас тодрон гарч, нэлээд хэдэн реклам сурталчилгаагаар олонд танигдаж байлаа. Хүүхдэрхүү төрхтэй фото модель бүсгүйн хувьд нэг хэсэг урлагийн тайзнаа хүч сорьж рок попын ододтой чамгүй нөхөрлөсөн бөгөөд “Хар сарнай”-гийн Амараагийн дүүтэй “Хатариш” дуулж явсан цаг саяхан.
Гэвч цуутай баяны хүүтэй нижгэр хуримлаж, гуравхан сарын настай тансаг гэрлэлтээсээ зөвхөн хуримын даашинзтай л хоцорсон тэрбээр нэг хэсэг усанд хаясан чулуу мэт алга болсон түүхтэй. Өмнө нь үерхэж байсан залуутайгаа дахин учирч, хөөрхөн хүүтэй болсон ч гэлээ хамтын амьдрал болгоогүй Мино “Эмоци” продакшинд харьяалагдаж яваа нь үнэн.
Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн цахим хуудасна “Нэг ээжлийн оймс гэдгээ мэдэхгүй оодрох охид Монголоор дүүрэн болж. Хөөрхий дөө, өрөвдмөөр ч юмаа даа. Ямар ирээдүй хүлээж байгаагаа мэдэхгүй л байгаа байх даа, зайлуул. Хүний өмнөөс нүүр улайх чинь яасан эвгүй юм бэ” хэмээн бичжээ. Магадгүй тэрбээр өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын гашуун туршлага, алдаа оноонд тулгуурлан ийнхүү дүгнэсэн ч байж болох биз ээ.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв