Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан жолоочийн зөрчлийн оноог өнөөдрөөс тооцож эхэллээ. Зарин жолоочийн камерт бичигдсэн зөрчлөөс оноо хасах журмыг ЗЦГ-ын программ хангамж болон техникийн асуудлаас шалтгаалан хэсэг хугацаагаар хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, камераар бус замын цагдаагийн төхөөрөмжөөр оноог хасч эхэлсэн байна.
Энэхүү журамд жолооч бүрт 10 оноотой байх бөгөөд жолоочийн гаргасан бүх зөрчлөөс оноо хасахгүй зөвхөн доорх зөрчилд оноо хасахаар тусгагджээ.
Нэг оноо хасах зөрчил
Хоёр оноо хасах зөрчил
Гурван оноо хасах зөрчил
Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /Торгууль 48,000/
ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /Торгууль 96,000/
Тав оноо хасах зөрчил
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна. /Торгуулийн хэмжээ ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна.
Жолооч удаа дараа дүрэм зөрчин, 10 оноогоо хасуулаад дуусвал жолоочийн жолоодох эрхийг хасахаар журамд тусгагдсан байна. Харин хасуулсан оноогоо сэргээлгэхийн тулд зургаан цагийн сургалтад суун, шалгалт өгч тэнцсэнээр эрх нь сэргээгдэх аж. Нөгөөтэйгээр жолооч зөрчлийн оноогоо хасуулснаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй тохиолдолд жолоочийн хамгийн сүүлд хасуулсан оноог сэргээх юм байна. Мөн хамгийн сүүлийн гаргасан зөрчлөөс хоёр жилийн хугацаанд зөрчил гаргахгүй бол 10 оноог дахин сэргээх аж. Түүнчлэн онооны системээ жолооч интернэтийн орчинд апликейшн хэлбэрээр хянах боломжтой.
2015 оны сүүлийн хагас жилд ЗЦГ-аас хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг нь энэхүү зөрчлийн оноо тооцох журам бөгөөд уг журмыг хэрэгжүүлснээр тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослын тоо буурна гэж албаныхан мэдээллэсэн юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна