Ипотекийн 5 хувийн хүүтэй зээл ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжих гэнэ

Admin
Өчигдөр 17 цаг 10 минут

Ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувь болгон бууруулахаар болсон талаар Засгийн газар, Монголбанкнаас мэдээлсэн. Иргэдийн дунд энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ гэсэн хүлээлт багагүй бий. Ялангуяа өмнө нь найман хувийн зээл авсан хүмүүсийн хувьд зээл нь таван хувийн хүү рүү шилжх болов уу хэмээн найдаж сураг тавьсаар байгаа. 

 

Орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулахаар 16 журам, гэрээнд өөрчлөлт оруулахаар төв банкнаас Засгийн газар болон банкуудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Дээрх ажлыг ойрын хугацаанд дуусгаснаар таван хувиар зээл олгох, өмнө нь олгосон зээлийн хүүг таван хувьд шилжүүлэх ажлыг дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой болж байгаа аж.